Khar Devter Апп татах
дэлгүүр, жижиг бизнест

Өрийн дэвтэр тань одоо утсанд

Хэн хэдэн төгрөгийн өртэй, хэзээ хэдийг төлснийг цаасан дэвтэр хайлгүйгээр нэг дор хараарай. Төлбөр бүрийг харилцагчдаа SMS-ээр мэдэгдэнэ.

Бүртгүүлэхэд утасны дугаар л хангалттай. Бүртгэлийн дугаар, нууц код SMS-ээр ирнэ.

танил асуудал уу?

Цаасан дэвтэр гээгдэнэ, бүдгэрнэ, маргаан үүсгэнэ

Цаасан дэвтэр

  • Хэсэгчлэн төлсөн дүнгүүд дарж бичигдээд ойлгомжгүй болно
  • Нийт хэдэн төгрөгийн авлагатайгаа гараар нэмж тооцно
  • Харилцагчдаа өрийг нь сануулах эвгүй
  • Дэвтэр гээгдвэл бүх бүртгэл алга болно

Өрийн дэвтэр апп

  • Төлбөр бүр огноо, дүн, үлдэгдэлтэйгээ тусдаа бүртгэгдэнэ
  • Нийт авлага, бэлэн мөнгө, барааны өр нүүр хуудсанд шууд харагдана
  • Өр бүртгэх, төлөх бүрт харилцагчид SMS очно
  • Утсаа солисон ч бүртгэл тань хадгалагдсан хэвээр
юу хийж чадах вэ

Жижиг бизнесийн мөнгөн бүртгэл нэг апп-д

Хэсэгчилсэн төлбөр бүрийн түүх

Өрийг хэдэн удаа хувааж төлснийг огноо, цаг, дүн, төлсний дараах үлдэгдэлтэй нь харна. "Төлсөн, төлөөгүй" гэсэн маргаан гарахгүй.

Бүтэн, хагас эсвэл өөр дүн-ээр нэг товчоор төлнө.

Авлагын дэлгэц, төлбөрийн түүх

Харилцагчид автомат SMS

Өр бүртгэх, төлбөр авах бүрт харилцагч тань нийт үлдэгдлээ мэдэх мессеж хүлээн авна. Утсаар сануулах шаардлагагүй.

Харилцагчид очих SMS
Ta Номин дэлгүүр-d 65,000 tugrugiin tulult hiij niit 285,000 tugrugiin zeeliin uldegdeltei baina.

Харилцагч, авлага

Утасны дэвтрээсээ харилцагчаа сонгоод нэмнэ. Бэлэн мөнгө, бараа гэж ангилж бүртгэнэ. Хайлт, одтой харилцагч, төлөв бүгд нэг дор.

Орлого, зарлага

Өдөр тутмын орлого, зарлагаа бэлэн болон дансаар ангилан бүртгэж, сар бүрийн ашгаа харна.

PDF тайлан

Сонгосон хугацааны авлага, харилцагч тус бүрийн хуулга, орлого зарлагын тайланг PDF-ээр татаж, хэвлэж, илгээнэ.

Хурдан бас аюулгүй нэвтрэлт

Нүүр танилт, хурууны хээгээр нэг хүрэлтээр нэвтэрнэ. Нууц үг тань утасны шифрлэгдсэн санд хадгалагдана.

8 загвар, харанхуй горим

Апп-аа өөрийн дэлгүүрийн өнгөнд тааруулаарай. Загвар бүр цайвар, харанхуй хоёр хувилбартай.

апп дотор

Нэг харцаар ойлгомжтой

3 алхам

5 минутад эхэлнэ

  1. Апп-аа татаж бүртгүүлнэ

    Нэр, дэлгүүрийн нэр, утасны дугаараа оруулахад бүртгэлийн дугаар, баталгаажуулах код SMS-ээр ирнэ.

  2. Харилцагчаа нэмнэ

    Утасны дэвтрээсээ сонгох эсвэл нэр, дугаарыг нь гараар оруулна.

  3. Өр, төлбөрөө бүртгэнэ

    "+ Өр" товчоор зээлсэн дүнг, "Төлөлт бүртгэх" товчоор авсан төлбөрийг бүртгэнэ. Үлдэгдэл өөрөө тооцогдоно.

түгээмэл асуулт

Асуулт байна уу?

Харилцагч маань апп суулгах шаардлагатай юу?

Үгүй. Апп-ыг зөвхөн та ашиглана. Харилцагч тань өр болон төлбөрийн мэдээллээ энгийн SMS-ээр хүлээн авна.

Өрийг хувааж төлсөн бол яаж харах вэ?

Харилцагчийн дэлгэрэнгүй рүү ороод өр дээр дарахад тухайн өрийн төлбөр бүр огноо, дүн, төлсний дараах үлдэгдэлтэйгээ "Төлбөрийн түүх" хэсэгт харагдана.

Утсаа солих юм уу гээвэл бүртгэл маань алга болох уу?

Алга болохгүй. Бүх бүртгэл серверт хадгалагддаг тул шинэ утсандаа апп-аа суулгаад бүртгэлийн дугаар, нууц үгээрээ нэвтрэхэд хангалттай.

Бүртгэлийн дугаар, нууц үгээ мартсан бол?

Нэвтрэх дэлгэцийн "Дугаар / Нууц үг мартсан" холбоосоор бүртгэлтэй утасны дугаартаа сэргээх код авна.

Дэвтрээ утсандаа шилжүүлэхэд бэлэн үү?

Апп-аа татаад бүртгүүлээрэй. Асуух зүйл байвал бидэнтэй холбогдоорой.

Фэйсбүүкfb.com/Khardevter
ТанилцуулгаВидео үзэх ↗